Jury

Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хууль 3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-02
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-04

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."нэмэгдэл" гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан ахмад настанд нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжээс гадна төрөөс сар бүр олгох мөнгөн хөрөнгийг;

3.1.2."хөнгөлөлт" гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан ахмад настны амьжиргаа, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг;

3.1.3."ахмад дайчин" гэж 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад биечлэн оролцсон Монгол Улсын иргэн, түүнчлэн дээр дурдсан дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр, нөхрийг.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.