Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Өмч хувьчлах тухай хууль 8 дугаар зүйл. Хувьчилсан эд хөрөнгийн өмчлөгчтэй хийх гэрээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1991-05-22
Мөрдөж эхэлсэн
1991-05-22
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Хувьчлагдсан үйлдвэрийн газрын захиргаа, хамт олон хөдөлмөрийн болон хамтын гэрээг шинэчлэн байгуултал урьд байгуулсан гэрээгээ биелүүлэх үүрэгтэй. Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг өмчлөх эрх шилжсэнээс хойш 6 сарын дотор хамтын болон хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулна.

2.Эд хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргасан байгууллага нь уул эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авсан этгээдтэй үйлдвэрийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, хангамж, ажилтны тоо зэрэг асуудлаар харилцан үүрэг хүлээсэн гэрээ байгуулж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.