Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Өмч хувьчлах тухай хууль

Өмч хувьчлах тухай хууль нь 1991-05-22-нд батлагдсан, 21 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1991-05-22
Мөрдөж эхэлсэн
1991-05-22
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ӨМЧ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

Агуулга

21 зүйл

Гуравдугаар бүлэг Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувийн өмчид шилжүүлэх (Бага хувьчлал)

3 зүйл
  1. 13 дугаар зүйлБага хувьчлалд хамаарах эд хөрөнгө
  2. 14 дүгээр зүйлБага хувьчлалыг хэрэгжүүлэх арга
  3. 15 дугаар зүйлХөнгөлөлт, давуу эрх

Тавдугаар бүлэг Хөдөө аж ахуйн нэгдлийн өмч хувьчлах

1 зүйл
  1. 21 дүгээр зүйлХөдөө аж ахуйн нэгдлийн өмчийг хувьчлах ерөнхий зарчим

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэхүү хуулийн зорилт нь БНМАУ-ын төрийн өмчид байгаа эд хөрөнгийн тодорхой хэсгийг БНМАУ-ын иргэд болон энэ хуульд заасан хуулийн этгээдийн өмчид шилжүүлэх (цаашид "хувьчлах" гэх)-тэй холбогдсон харилцааг зохицуулах, түүнчлэн хөдөө аж ахуйн нэгдлийн өмчийг хувьчлах зарчмын онцлогийг тодорхойлоход оршино.

2 дугаар зүйл. Хувьчлах зарчим

Өмч хувьчлахдаа ил тод, төр, олон нийтийн хяналттай байх, хувьчлагдаж байгаа үйлдвэрийн газар, байгууллагын ажилтан үйлдвэрийн газар, байгууллагынхаа хувьцаа, эд хөрөнгийг шилжүүлэн авах талаар давуу эрх эдлэх зарчмыг удирдлага болгоно.

3 дугаар зүйл. Хувьчлалд хамаарах төрийн өмчлөлийн зүйлс

1.Хувьчлалд улсын үйлдвэрийн газар, байгууллага (цаашид "үйлдвэрийн газар" гэх)-ын эд хөрөнгө хамаарна.

2.Төрийн өмчид үлдэх үйлдвэрийн газрын жагсаалтыг БНМАУ-ын Засгийн газар батална.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.