Jury

Тавдугаар бүлэг. Хөдөө аж ахуйн нэгдлийн өмч хувьчлах

Өмч хувьчлах тухай хууль 21 дүгээр зүйл. Хөдөө аж ахуйн нэгдлийн өмчийг хувьчлах ерөнхий зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1991-05-22
Мөрдөж эхэлсэн
1991-05-22
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Хөдөө аж ахуйн нэгдлийн өмчийг энэ хууль, БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хууль болон бусад хуульд нийцүүлэн тухайн нэгдлийн бүх гишүүний саналыг үндэслэн хувьчилна. Хувьчлах аргаа тухайн нэгдлийн гишүүд өөрсдөө сонгоно. Энэ ажилд БНМАУ-ын Засгийн газраас арга зүй, зохион байгуулалтын туслалцаа үзүүлнэ.

2.Нэгдлийн гишүүдэд олгосон эрхийн бичиг нь юуны өмнө тухайн нэгдлийн үндсэн хөрөнгөөр баталгаажина. Нэгдлийн гишүүн өрхийн нэгдэлд элсээгүй гишүүнд олгосон эрхийн бичиг нь төрийн өмчөөр баталгаажина. Хэрэв тухайн нэгдэл өрхийнхөө нэгдэлд элсээгүй гишүүнд эрхийн бичгийн нэрлэсэн үнийн хэмжээгээр өмч хувьчлан шилжүүлсэн бол төрийн өмчөөс эд хөрөнгө давхардуулан хувьчлахгүй. Энэ заалт нэгдлийн гишүүн, уул өрхийн нэгдлийн гишүүн бус иргэдийн төрийн өмчөөс хувьчлах эд хөрөнгө, хувьцаа худалдан авах эрхийг хөндөхгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.