Jury

Долдугаар бүлэг

Цэргийн албаны тухай хууль 30 дугаар зүйл. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-09-01
Мөрдөж эхэлсэн
2016-10-06
Эх сурвалжаас татсан
2026-10-12

30.1.Монгол Улсын иргэн 18-25 насны цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн шашин шүтлэг, ёс зүйн шалтгаанаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж болно.

30.2.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах хугацаа 24 сар байна.

30.3.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнийг аймаг, нийслэл /дүүрэг/-ийн цэргийн штабын шийдвэрээр гамшгаас хамгаалах, хил хамгаалалтад туслах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцуулж болно.

30.4.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журмыг Засгийн газар батална.

30.5.Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг Засгийн газар жил бүр батална.

30.6.Цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх шинжилгээний албанд цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр хоёроос дээш жил алба хаасан төрийн тусгай алба хаагчийг цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаасанд тооцож, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30.7.Захиргааны санаачилгаар буюу өөрийн хүсэлтээр алслагдсан сум, сум дундын болон багийн эмнэлэгт эмч, сум, багийн сургуульд багшаар гурван жил ажилласан иргэн болон Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 16.1-д заасан улсын өмгөөлөгчөөр гурван жил тасралтгүй ажилласан Хууль зүйн туслалцааны төвийн хуульчийг цэргийн дүйцүүлэх албыг хаасанд тооцож, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30.8.Алслагдсанд тооцох сумдын жагсаалтыг Засгийн газар батална.

30.9.Энэ зүйлийн 30.6, 30.7-д заасан иргэний дүйцүүлэх алба хаасан хугацааг анх шийдвэр гарсан өдрөөс эхлэн тооцож хугацаа дуусмагц цэргийн бүртгэлд авна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 13Хураах
  1. Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.