Jury

Дөрөвдүгээр бүлэг. Нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүрэг

Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль 18 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-03

18.1.Батлан хамгаалах талаар аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

18.1.1.ажилтныхаа иргэний цэргийн алба хаах үүргийг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлж, цэргийн үүрэгтнийг дайчилгаатай сургууль, цугларалтад оролцуулах;

/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.1.2.дайчилгааны даалгаврыг биелүүлж, үйл ажиллагаагаа дайны байдалд шилжүүлэх бэлтгэлийг хангах;

18.1.3.батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгааг гаргаж өгөх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.