Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль

Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль нь 2016-09-01-нд батлагдсан, 21 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 4 огноотой, хамгийн сүүлийнх нь 2023-07-07.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-09-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-03
Албан ёсны нэр
МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ

Агуулга

21 зүйл

Дөрөвдүгээр бүлэг Нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүрэг

3 зүйл
  1. 17 дугаар зүйлЗасаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг даргын үүрэг
  2. 18 дугаар зүйлАж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
  3. 19 дүгээр зүйлИргэний үүрэг

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоо, үйл ажиллагааг тодорхойлж, төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Батлан хамгаалах тухай хууль тогтоомж

2.1.Батлан хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."батлан хамгаалах" гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалахад улсын бэлэн байдлыг хангах, хамгаалах зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, мэдээллийн болон цэргийн нэгдмэл арга хэмжээг;

3.1.2."батлан хамгаалах чадавх" гэж улсын эдийн засаг, хүн амын эрүүл мэнд, боловсрол, төрийн цэргийн байгуулал, мэдээллийн болон улс төр-дипломатын чадавхын нэгдлийг;

3.1.3."батлан хамгаалах тогтолцоо" гэж батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын цогцыг;

3.1.4."батлан хамгаалах бодлого" гэж улсыг батлан хамгаалах талаар төрөөс тодорхойлох зорилго, зорилтыг;

3.1.5."батлан хамгаалах эрх ашиг" гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй байдал хангагдсан байхыг;

3.1.6."орон нутгийн хамгаалалт" гэж Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн 4.1.1-д заасныг;

/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.7."төрийн цэргийн байгуулал" гэж төрийн цэргийн байгууллагуудын тогтолцоог;

3.1.8."цэргийн байгууллага" гэж Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг цэргийн хүчээр хангах чиг үүрэгтэй, эрх зүйн нийтлэг хэм хэмжээгээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэдэг төрийн байгууллагыг;

3.1.9."батлан хамгаалах материаллаг нөөц" гэж цэргийн материал хэрэгслийн хэрэгцээг тайван цагт болон дайны байдлын үед хангах зориулалт бүхий нөөцийг.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.