/Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
20¹.1.Сум, дүүргийн Засаг дарга баг, хороонд хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагч ажиллуулж болно.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
20¹.2.Хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагч нь тухайн сум, хорооны байнгын оршин суугч байна.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
20¹.3.Сум, дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн Тамгын газрын дарга хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагчтай гэрээ байгуулах бөгөөд гэрээнд талуудын эрх, үүрэг, хариуцлага, ажил тайлагнах журам, урамшуулал, гэрээ цуцлах үндэслэлийг тусгана.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
20¹.4.Хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагчтай байгуулсан гэрээг ажлын үр дүнг харгалзан жил бүр сунгана.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
20¹.5.Хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
20¹.5.1.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, мэдээлэх;
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
20¹.5.2.хүүхэд эрхээ хэрэгжүүлэхэд нь зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх;
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
20¹.5.3.хүүхдийн сайн сайхан байдлыг хангахад чиглэсэн санал, санаачилга гаргаж хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
20¹.5.4.хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
20¹.5.5.хүүхдийн эрхийн зөрчлийн талаар эрх бүхий этгээдэд мэдэгдэж, шийдвэрлүүлэх.
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
20¹.6.Хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагч чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хамтарсан баг, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай хамтран ажиллана.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
20¹.7.Хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагч улирал тутмын ажлын төлөвлөгөөг сум, дүүргийн Засаг даргаар батлуулна.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
20¹.8.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагчийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
20¹.9.Хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагч сум, дүүргийн Засаг даргаас олгосон албаны үнэмлэхтэй байна. Албаны үнэмлэхийн загварыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
20¹.10.Сум, дүүргийн Засаг дарга хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагчид олгох урамшууллын зардлыг орон нутгийн төсвийн төсөлд тусгаж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, үр дүнг тайлагнана.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./