Jury

Дөрөвдүгээр бүлэг. Бусад зүйл

Хүүхдийн эрхийн тухай хууль 18 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоо

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-05
Мөрдөж эхэлсэн
2016-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

18.1.Хүүхдийн эрхийг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараахь үүрэг хүлээнэ:

18.1.1.хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх;

18.1.2.хүүхдэд эрүүл аюулгүй, хүртээмжтэй, ээлтэй орчин бүрдүүлэхэд санаачлага гаргах, дэмжих;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар "аюулгүй," гэсний дараа "хүртээмжтэй," гэж нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

18.1.3.иргэний болон нийгмийн хариуцлагын хүрээнд хандив, туслалцаа үзүүлэх, хөрөнгө оруулах;

18.1.4.хүүхдээ хүмүүжүүлж, үлгэр жишээ үзүүлсэн иргэнийг урамшуулах, шагнах;

18.1.5.хүүхдийн эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжих;

18.1.6.хүүхдийн хүмүүжил, хөгжил, хамгааллын асуудлаар төрийн байгууллага, хуулийн этгээдээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцоход эцэг, эхэд нь ажлын чөлөө олгох.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.