Jury

Хоёрдугаар бүлэг. Захиргааны байгууллага

Захиргааны ерөнхий хууль 9 дүгээр зүйл. Захиргааны байгууллагын харьяалал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-06-19
Мөрдөж эхэлсэн
2016-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-17

9.1.Захиргааны байгууллагын чиг үүрэг, нутаг дэвсгэрийн харьяаллыг хууль болон түүнийг үндэслэн гаргасан шийдвэрээр тогтооно.

9.2.Нутаг дэвсгэрийн харьяаллаар захиргааны байгууллагын албан ёсны хаягийг бүртгэнэ.

9.3.Тухайн асуудал хэд хэдэн захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарч байвал анхан шатны захиргааны байгууллага, ижил түвшний захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарч байвал анх хүлээн авсан захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлыг шийдвэрлэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.