Jury

Хоёрдугаар бүлэг. Захиргааны байгууллага

Захиргааны ерөнхий хууль 7 дугаар зүйл. Захиргааны байгууллагыг төлөөлөхгүй байх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-06-19
Мөрдөж эхэлсэн
2016-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-17

7.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд захиргааны байгууллагыг төлөөлөхөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хязгаарлалт хүчин төгөлдөр үйлчилнэ.

7.2.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хойшлуулшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ хуулийн 7.1-д заасан этгээд оролцож болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.