/Энэ зүйлийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
16¹.1.Татварын ерөнхий хуулийн 6.1.51-д заасан хууль даган мөрдөлтийн түвшин "сайн" буюу түүнээс дээш үнэлгээтэй албан татвар суутган төлөгч хүсэлт гаргасан тохиолдолд албан татвар төлөх хугацааг нэг сар хүртэл хугацаагаар хойшлуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
16¹.2.Энэ хуулийн 16¹.1-д заасан хугацаанд хойшлуулсан албан татвараа бүрэн төлсөн, хууль даган мөрдөлтийн түвшин "сайн" буюу түүнээс дээш үнэлгээтэй албан татвар суутган төлөгч дахин хүсэлт гаргасан тохиолдолд албан татвар төлөх хугацааг хоёр сар хүртэл хугацаагаар, сар бүр тэнцүү хэмжээгээр төлөх нөхцөлтэйгөөр хойшлуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
16¹.3.Хууль даган мөрдөлтийн түвшин "сайн" буюу түүнээс дээш үнэлгээтэй импортын барааны мэдүүлэгч хүсэлт гаргасан тохиолдолд тухайн импортын барааны албан татвар төлөх хугацааг нэг сар хүртэл хугацаагаар хойшлуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
16¹.4.Энэ хуулийн 16¹.3-т заасан хугацаанд хойшлуулсан албан татвараа бүрэн төлсөн, хууль даган мөрдөлтийн түвшин "сайн" буюу түүнээс дээш үнэлгээтэй импортын барааны мэдүүлэгч дахин хүсэлт гаргасан тохиолдолд тухайн импортын барааны албан татвар төлөх хугацааг хоёр сар хүртэл хугацаагаар, сар бүр тэнцүү хэмжээгээр төлөх нөхцөлтэйгөөр хойшлуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
16¹.5.Энэ хуулийн 16¹.3, 16¹.4-т заасны дагуу хойшлуулан төлөх албан татварын хэмжээ нь тухайн татвар төлөгчийн сүүлийн улиралд импортолсон ижил төрлийн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын сарын дунджаас хэтрэхгүй байна.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
Тайлбар: "ижил төрлийн бараа" гэж Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн зургаан оронгийн түвшинд нэг ангилалд хамаарах барааг ойлгоно.
/Энэ тайлбарыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
16¹.6.Энэ хуулийн 16¹.1, 16¹.2, 16¹.3, 16¹.4-т заасны дагуу хойшлуулсан хугацаанд албан татвараа бүрэн төлөөгүй, эсхүл хууль даган мөрдөлтийн түвшин буурсан, эсхүл борлуулалтдаа цахим төлбөрийн баримт олгоогүй нь тогтоогдсон бол албан татвар төлөх хугацааг хойшлуулсан шийдвэр үл маргах журмаар хүчингүй болж, хүчингүй болсон өдрөөс татварын өр хураах үйл ажиллагааг эхлүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
16¹.7.Татвар төлөгч энэ хуулийн 16¹.6-д заасны дагуу албан татвар төлөх хугацааг хойшлуулсан шийдвэр хүчингүй болсон өдрөөс эхлэн нэг улирлын хугацаанд энэ зүйлийн 16¹.1, 16¹.2, 16¹.3, 16¹.4-т заасан хүсэлтийг гаргах эрхгүй.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
16¹.8.Энэ хуулийн 16¹.7-д заасан хугацаанд татвар төлөгч борлуулалтдаа цахим төлбөрийн баримт олгоогүй нь тогтоогдсон бол тухайн өдрөөс эхлэн нэг улирлын хугацааг дахин тоолж эхэлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
16¹.9.Энэ хуулийн 16¹.6, 16¹.8-д заасан зөрчил арилсан тохиолдолд татвар төлөгч дахин 16¹.1, 16¹.3-т заасан хойшлуулалтыг эдлэхээр хүсэлт гаргаж болно.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
16¹.10.Энэ зүйлд заасан албан татвар төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, хууль даган мөрдөлтийн түвшинд үндэслэн харьяа татварын алба, гаалийн байгууллага хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
16¹.11.Энэ зүйлд заасны дагуу албан татвар төлөх хугацааг хойшлуулсан шийдвэр гарсан бол тухайн албан татварын өр төлөх хугацааг хойшлуулсан гэж үзэж татварын өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэхгүй.
/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./