Jury

Дөрөвдүгээр бүлэг. Аудитын үйл ажиллагааны талаарх төрийн байгууллагын бүрэн эрх

Аудитын тухай хууль 20 дугаар зүйл. Аудитын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-06-19
Мөрдөж эхэлсэн
2016-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-08

/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.1.Аудитын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзвэл дараах баримт бичгийг бүрдүүлэн санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.1.1.зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.1.2.зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.1.3.аудитын хуулийн этгээд үүсгэн байгуулах шийдвэр;

20.1.4.аудитын хуулийн этгээдийн дүрмийн төсөл;

20.1.5.аудитын үйл ажиллагааны дотоод болон чанарын хяналтын стандарт;

20.1.6.байгууллагын дотоод хяналтын журам;

20.1.7.аудиторуудын дэлгэрэнгүй анкет;

20.1.8.мэргэшсэн нягтлан бодогчийн ёс зүйн тодорхойлолт;

20.1.9.Институтийн зөвшөөрөл;

20.1.10.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

20.2.Энэ хуулийн 20.1-д заасан баримт бичиг нь шаардлага хангасан гэж үзвэл санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр аудитын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгоно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.3.Зөвшөөрөл авсан аудитын хуулийн этгээд нь "Аудит" гэсэн үгийг оноосон нэрийн ард хэрэглэнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.4.Аудитын байгууллагад ажилладаг мэргэшсэн нягтлан бодогч өөр байгууллагад давхар ажил эрхлэх, бусад аудитын хуулийн этгээдэд гэрээгээр ажиллахыг хориглоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.