Jury

Дөрөвдүгээр бүлэг. Аудитын үйл ажиллагааны талаарх төрийн байгууллагын бүрэн эрх

Аудитын тухай хууль 18 дугаар зүйл. Хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-06-19
Мөрдөж эхэлсэн
2016-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-08

18.1.Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

18.1.1.аудитын зөвшөөрөл авсан болон энэ хуулийн 19.3, 19.4-т заасан шаардлагыг хангасан аудитын хуулийн этгээдийн жагсаалт, тэдгээрийн зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тухай мэдээллийг тухай бүр өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.1.2.аудитын хуулийн этгээд нь зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хэрхэн ханган ажиллаж байгаад хяналт тавих;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.1.3.аудитын хуулийн этгээдэд хийх чанарын хяналтын журмыг батлах;

18.1.4.аудитын хуулийн этгээдэд гурван жил тутамд чанарын хяналтыг хэрэгжүүлэх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.