Jury

Өршөөл үзүүлэх тухай хууль (2000-07-07) 1 дүгээр зүйл. Гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн дор дурдсан ялтныг шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ:

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2000-07-07
Мөрдөж эхэлсэн
2000-07-21
Эх сурвалжаас татсан
2026-10-16

1.1.арван зургаан насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт ял эдэлж байгаа;

1.2.арван дөрвөн насанд хүрээгүй гурав ба түүнээс дээш хүүхэдтэй хүмүүс буюу гурав хүртэл насны хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд;

1.3.өөрийн шууд асрамжинд байгаа арван зургаа хүртэл насны хагас өнчин хүүхэдтэй хүмүүс буюу өрх толгойлсон эмэгтэйчүүд;

1.4.ял эдэлж байхдаа бие махбодио санаатайгаар гэмтээснээс бусад шалтгаанаар тахир дутуугийн нэг, хоёрдугаар зэрэгт орсон хүмүүс;

1.5.жараас дээш насны эрэгтэйчүүд, тавин таваас дээш насны эмэгтэйчүүд.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.