Jury

Зургаадугаар бүлэг. Эрүүл мэндийн даатгалын сан

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 19 дүгээр зүйл. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-01-29
Мөрдөж эхэлсэн
2015-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-15

19.1.Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

19.1.1.даатгуулагчийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл;

19.1.2.ажил олгогчийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл;

19.1.3.төр даатгалыг нь хариуцах иргэдэд улсын төсвөөс төлсөн шимтгэл;

19.1.4.хуулийн дагуу Хүний хөгжил сангаас төлсөн төлбөр;

/Энэ заалтыг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

19.1.5.төр төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын байгууллагаар дамжуулан санхүүжүүлэхэд улсын төсвөөс олгох хөрөнгө;

/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.1.6.сангийн чөлөөт үлдэгдлийн хүү;

19.1.7.эрсдэлийн нөөцийг хадгалуулсны хүү;

19.1.8.эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алданги;

19.1.9.бусад эх үүсвэр.

19.2.Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого бүх төрлийн татвар, хураамжаас чөлөөлөгдөнө.

19.3.Энэ хуулийн 6.1.1, 6.1.11-д заасан эрүүл мэндийн даатгалд хамрагдах бүлгийн даатгуулагчийн шимтгэл, 19.1.8-д заасан шимтгэл, алдангийг цуглуулах, төвлөрүүлэх үйл ажиллагааг нийгмийн даатгалын байгууллага гүйцэтгэх бөгөөд үүнтэй холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.4.Нийгмийн даатгалын байгууллага төвлөрүүлсэн хөрөнгийг долоо хоног бүр эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.