Jury

Тавдугаар бүлэг. Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тогтолцоо

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 15¹ дүгээр зүйл. Эрүүл мэндийн даатгалын байгууллага, түүний удирдлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-01-29
Мөрдөж эхэлсэн
2015-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-15

15¹.1.Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх бөгөөд эрүүл мэндийн даатгалын орон нутгийн салбар, нэгж нь эрүүл мэндийн даатгалын байгууллагын удирдлагын доор үйл ажиллагаа явуулна.

15¹.2.Эрүүл мэндийн даатгалын байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18³ дугаар зүйлд заасан журмын дагуу томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15¹.3.Эрүүл мэндийн даатгалын байгууллагын дарга Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан байна.

15¹.4.Эрүүл мэндийн даатгалын орон нутгийн салбарын даргыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын байгууллагад гурваас доошгүй жил ажилласан ажилтнаас сонгон шалгаруулж, эрүүл мэндийн даатгалын байгууллагын дарга томилж, чөлөөлнө.

/Энэ зүйлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.