Jury

Гуравдугаар бүлэг. Үндэсний номын сангийн үйл ажиллагаа

Номын сангийн тухай хууль 8 дугаар зүйл. Үндэсний номын сангийн зөвлөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-12-19
Мөрдөж эхэлсэн
2015-02-06
Эх сурвалжаас татсан
2026-10-22

8.1.Үндэсний номын сангийн дэргэд орон тооны бус Эрдмийн зөвлөл болон Мэргэжлийн зөвлөл ажиллах бөгөөд Эрдмийн зөвлөл болон Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

8.2.Эрдмийн зөвлөл нь салбарын эрдэм шинжилгээ-судалгааны ажлын чиглэлийг тогтоох, эртний ном судар, гар бичмэлийг судалгааны эргэлтэд оруулах, номын сан-ном зүй судлал, арга зүйн чиглэлээр зөвлөгөө өгч ажиллана.

8.3.Мэргэжлийн зөвлөл нь мэргэжлийн гарын авлага, ном, сурах бичигт дүгнэлт өгөх, уншлага үйлчилгээний чанарыг сайжруулах, номын сангийн ном бүрдүүлэлтэд дүн шинжилгээ хийх, уншигчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн баяжилт хийх, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх талаар төрийн захиргааны төв байгууллага болон Үндэсний номын сангийн удирдлагад санал оруулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.