1.1.Энэ хуулийн зорилт нь номын сангийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, номын сангийн төрөл, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхойлж, уншигчийн эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Номын сангийн тухай хууль
Номын сангийн тухай хууль нь 2014-12-19-нд батлагдсан, 26 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 5 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-05-16.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2014-12-19
- Мөрдөж эхэлсэн
- 2015-02-06
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- НОМЫН САНГИЙН ТУХАЙ
Агуулга
26 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
4 зүйлХоёрдугаар бүлэг Номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээд, түүний эрх, үүрэг
2 зүйлГуравдугаар бүлэг Үндэсний номын сангийн үйл ажиллагаа
3 зүйлДөрөвдүгээр бүлэг Номын сангийн төрөл, үйлчилгээ, эрх, үүрэг
6 зүйлТавдугаар бүлэг Номын сангийн сан хөмрөг
7 зүйл- 16 дугаар зүйлНомын сангийн сан хөмрөгийн бүрдүүлэлт
- 17 дугаар зүйлНомын сангийн заавал авах хувь
- 18 дугаар зүйлХудалдан авах
- 19 дүгээр зүйлНомын сангийн сан хөмрөгийн бүртгэл, тооллого
- 20 дугаар зүйлНомын сангийн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт
- 21 дүгээр зүйлТүүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах болон ганц хувь бүтээл, гар бичмэлийг ашиглуулах
- 22 дугаар зүйлСэргээн засварлах, нөхөн бүрдүүлэх
Зургаадугаар бүлэг Номын сангийн санхүүжилт, дэмжлэг
3 зүйлДолоодугаар бүлэг Бусад
1 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Номын сангийн тухай хууль тогтоомж
2.1.Номын сангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."номын сан" гэж уншигчид тодорхой хугацаанд ашиглуулах зориулалттай сан хөмрөг бүхий мэдээлэл, соёл, боловсролын үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, нэгжийг;
3.1.2."номын сангийн үйл ажиллагаа" гэж уншигчид ном, ном зүйн мэдээллийн үйлчилгээг хүргэх болон номын сангийн сан хөмрөгийн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтын үйл ажиллагааг;
3.1.3."сан хөмрөг" гэж уншигчийн эрэлт, хэрэгцээг хангах зорилгоор бүрдүүлсэн хэвлэлийн бүтээгдэхүүн болон мэдээллийн бусад эх сурвалжийн хадгаламжийг;
3.1.4."цахим уншлагын үйлчилгээ" гэж уншигч цахим сүлжээг ашиглан эх сурвалжийг ашиглах үйлчилгээг;
3.1.5."номын татгалзал" гэж номын сангийн сан хөмрөгт байхгүй, эсхүл уншлагад хүрэлцдэггүйгээс уншигчийн хүсэлтэд удаа дараа татгалзсан хариу өгсөн номын бүртгэлийг;
3.1.6."уншигч" гэж номын сангийн үйлчилгээг хүртэгч иргэн, хуулийн этгээдийг;
3.1.7."тусгай бүлгийн уншигч" гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон номын санд биеэр ирж үйлчлүүлэх боломжгүй иргэнийг;
3.1.8."хэвлэн нийтлэлийн мэдээ" гэж тухайн хэвлэлийн бүтээгдэхүүнийг эрхлэн гаргасан байгууллага, зохиогч, гаралтын болон тооны мэдээ, олон улсын стандартын дугаар бүхий мэдээллийг.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.