Jury

Дөрөвдүгээр бүлэг. Номын сангийн төрөл, үйлчилгээ, эрх, үүрэг

Номын сангийн тухай хууль 15 дугаар зүйл. Тусгай бүлгийн уншигчийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-12-19
Мөрдөж эхэлсэн
2015-02-06
Эх сурвалжаас татсан
2026-10-22

15.1.Тусгай бүлгийн уншигч энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас гадна дараах эрхтэй:

15.1.1.харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэн тусгай форматад хөрвүүлсэн брайлын, сонсдог ном хэвлэлээр үйлчлүүлэх;

15.1.2.номын санд биеэр ирж үйлчлүүлэх боломжгүй өндөр настай, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэрээр ном олгох үйлчилгээг авах;

15.1.3.цэргийн анги, асрамжийн газар, хорих байгууллага номын сангийн үндсэн болон зөөврийн номын сангийн үйлчилгээ авах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.