Jury

Есдүгээр бүлэг. Бусад зүйл

Газрын тосны тухай хууль 38 дугаар зүйл. Онц байдал, давагдашгүй хүчин зүйл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

38.1.Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт, эсхүл түүний зарим хэсэгт онц байдал зарласан тохиолдолд Засгийн газар гэрээлэгчид ногдох газрын тос, уламжлалт бус газрын тос, барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн нөхөх олговортойгоор дайчилж болно.

38.2.Монгол Улсад дайны болон дайн бүхий байдал үүссэн тохиолдолд гэрээлэгчийн тухайн үеийн техник, технологи, үйлдвэрлэл явуулах аюулгүй нөхцөлд тохируулан олборлолтыг дээд хэмжээнд хүртэл нэмэгдүүлэхийг гэрээлэгчээс шаардаж болно.

38.3.Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш хугацаагаар саатсан бол төрийн захиргааны төв байгууллага хайгуул, ашиглалтын хугацаан дээр уг хугацааг сунган тооцно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.