Jury

Наймдугаар бүлэг. Мэдээ тайлан, хяналт шалгалт

Газрын тосны тухай хууль 37 дугаар зүйл. Санхүүгийн хяналт шалгалт, баталгаажуулалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

37.1.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага анхан шатны баримтад үндэслэн гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу гүйцэтгэсэн ажил, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтын тайланг хянан шалгаж, дүгнэлтээ газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

37.2.Энэ хуулийн 37.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн дүгнэлтийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталгаажуулна.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

37.3.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 37.2-т заасан баталгаажуулалтыг хийхдээ хараат бус шинжээч, мэргэжилтэн оролцуулж болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

37.4.Гэрээлэгч хяналт шалгалтын ажилд шаардагдах мэдээ, мэдээлэл, тайлан материалыг бүрэн гаргаж өгнө.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.