Jury

Долоодугаар бүлэг. Төлбөр, зардал, өртөг нөхөлт, бүтээгдэхүүн хуваалт

Газрын тосны тухай хууль 32 дугаар зүйл. Өртөг нөхөгдөх зардал, өртөгт газрын тосыг тооцох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

32.1.Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад шаардагдах бүх зардлыг гэрээлэгч хариуцна.

32.2.Өртөг нөхөгдөх зардлыг төрийн аудитын байгууллагаар баталгаажуулж, бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан өртөгт газрын тосны хувиар нөхнө.

32.3.Өртөгт газрын тосны хэмжээ нь тухайн жилд олборлосон нийт газрын тосноос нөөц ашигласны төлбөрт ногдох газрын тосыг хасаад үлдэх тосны 40 хүртэл хувь байх ба уламжлалт бус газрын тосны хувьд энэ хуульд заасан холбогдох журмын дагуу зохицуулна.

32.4.Бүтээгдэхүүн хуваах гэрээ дуусгавар болох үед өртөг нөхөгдөх зардлаас нөхөгдөөгүй үлдсэн хэсгийг гэрээлэгчид олгохгүй.

32.5.Хайгуулын үеийн олборлолтын туршилтын зардал нь хайгуулын ажлын зардалд хамаарна.

32.6.Өртөг нөхөгдөх зардалд энэ хуулийн 30.2-30.5, 30.8, 31.1-31.2, 34 дүгээр зүйлд заасан төлбөр хамаарахгүй.

32.7.Гэрээлэгчийн тайлагнасан өртөг нөхөгдөх зардал санхүүгийн баримтаар нотлогдоогүй тохиолдолд өртөг нөхөгдөх зардалд тооцогдохгүй.

32.8.Засгийн газар гэрээлэгчийн өртөг нөхөгдөх зардалд хүү төлөхгүй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.