Jury

Долоодугаар бүлэг. Төлбөр, зардал, өртөг нөхөлт, бүтээгдэхүүн хуваалт

Газрын тосны тухай хууль 31 дүгээр зүйл. Нөөц ашигласны төлбөр, түүнийг хуваарилах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

31.1.Газрын тос, байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нь олборлосон түүхий тос, байгалийн хийн 5-15 хувь байна.

31.2.Уламжлалт бус газрын тосны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нь 5-10 хувь байна.

31.3.Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

31.4.Засгийн газарт ногдох түүхий тосны жил бүрийн борлуулалтын орлогын гурван хувийг Газрын тосны салбарыг хөгжүүлэх санд төвлөрүүлнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.