Jury

Зургаадугаар бүлэг. Соёлын өвийг эзэмших, ашиглах, өмчлөх

Соёлын өвийг хамгаалах тухай хууль 34 дүгээр зүйл. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-05-15
Мөрдөж эхэлсэн
2014-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

34.1.Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч нь дараах эрх эдэлнэ:

34.1.1.соёлын биет бус өвийг яаралтай хамгаалах, өвлүүлэх, сэргээн уламжлуулах зайлшгүй тохиолдолд санхүүгийн дэмжлэг авах.

34.2.Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч нь дараах үүрэг хүлээнэ:

34.2.1.соёлын биет бус өвийг хойч үедээ өвлүүлэх, шавь сургах;

34.2.2.соёлын биет бус өвийг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх;

34.2.3.соёлын биет бус өвийн бүртгэл хийх, мэдээлэл бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.