Jury

Зургаадугаар бүлэг. Соёлын өвийг эзэмших, ашиглах, өмчлөх

Соёлын өвийг хамгаалах тухай хууль 31 дүгээр зүйл. Соёлын биет өвийг эзэмших

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-05-15
Мөрдөж эхэлсэн
2014-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

31.1.Нийтийн өмчийн соёлын биет өвийг төрийн болон орон нутгийн, шашны, олон нийтийн байгууллага өмчлөгчийн тогтоосон нөхцөлөөр тус тус эзэмшинэ.

31.2.Доор дурдсан байгууллага, хуулийн этгээд нийтийн өмчийн соёлын биет өвийг эзэмшинэ:

31.2.1.төрийн болон орон нутгийн музей;
/Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

31.2.2.галерей;

31.2.3.эрдэм шинжилгээний байгууллага;

31.2.4.үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн номын сан;

31.2.5.үндэсний төв архив, аймаг, нийслэлийн архив;

31.2.6.шашны байгууллага;

31.2.7.хууль тогтоомжоор соёлын өвийг хадгалж, хамгаалах үүрэг хүлээлгэсэн бусад байгууллага.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.