Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Цөмийн энергийн тухай хууль 4 дүгээр зүйл. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаанд баримтлах зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2009-07-16
Мөрдөж эхэлсэн
2009-08-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

4.1.Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

4.1.1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшлахгүй байх;

4.1.2.Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн байх;

4.1.3.олон улсын гэрээнд заасны дагуу зөвхөн энхийн зорилгоор явуулах;

4.1.4.олон улсын болон үндэсний стандартыг чанд мөрдөх;

4.1.5.хүний эрүүл мэнд, байгаль орчинд аюулгүй техник, технологи ашиглах.

4.2.Гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2024 оны11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.