/Энэ зүйлийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
4¹.1.Эцсийн өмчлөгчийг дараах дарааллаар шалгаж тогтооно:
4¹.1.1.хувьцааны дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа хүнийг;
4¹.1.2.энэ хуулийн 4¹.1.1-д заасан хүнийг тогтоох боломжгүй бол хуулийн этгээдийн үйл ажиллагааг шууд бусаар удирдаж байгаа, эсхүл өөрийн эрхээ бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа хүнийг;
4¹.1.3.энэ хуулийн 4¹.1.1, 4¹.1.2-т заасан хүнийг тогтоох боломжгүй бол хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлэгч хүнийг.
4¹.2.Эцсийн өмчлөгчийг шалгаж тогтоох талаар авч хэрэгжүүлэх нарийвчилсан үйл ажиллагааг энэ хуулийн 5.14-т заасан журмаар зохицуулна.