Jury

Гуравдугаар бүлэг. Төрийн байгууллагын бүрэн эрх

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль 17 дугаар зүйл. Эрх бүхий хууль сахиулах байгууллагын чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-05-31
Мөрдөж эхэлсэн
2013-05-31
Эх сурвалжаас татсан
2026-10-22

17.1.Санхүүгийн мэдээллийн албанд эрх бүхий хууль сахиулах байгууллагын төлөөллийг ажиллуулна.

17.2.Эрх бүхий хууль сахиулах байгууллагын төлөөлөл нь энэ хуулийн 16.9-д заасны дагуу хяналт шалгалт хийх, санхүүгийн лавлагаа гаргуулж авах эрхтэй.

17.3.Энэ хуулийн 17.1-д заасан төлөөллийг эрх бүхий хууль сахиулах байгууллагын даргын саналыг үндэслэн Санхүүгийн мэдээллийн албаны дарга томилж, чөлөөлнө.

17.4.Шаардлагатай тохиолдолд эрх бүхий хууль сахиулах байгууллага, Санхүүгийн мэдээллийн алба хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.