Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Шуудангийн тухай хууль 5 дугаар зүйл. Шуудангийн үйл ажиллагаанд баримтлах зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2003-05-15
Мөрдөж эхэлсэн
2003-05-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

5.1.Шуудангийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

5.1.1.хууль дээдлэх;

5.1.2.шуудангийн үйлчилгээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүртээмжтэй, шуурхай байх;

5.1.3.үйлчлүүлэгчийн эрхийг хүндэтгэх;

5.1.4.шуудангийн илгээмжийг саадгүй, чөлөөтэй илгээх;

5.1.5.үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах, хамгаалах;

5.1.6.нийтийн шуудангийн үйлчилгээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тэгш эрхтэй оролцох;

5.1.7.шуудангийн сүлжээний ажиллагаа аюулгүй, тогтвортой байх;

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.1.8.шуудангийн салбарт дагаж мөрдүүлэх стандарт, дүрэм нь харилцан уялдсан, нэгдмэл байх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.