Jury

Долдугаар бүлэг. Шуудангийн онцлог үйл ажиллагаа

Шуудангийн тухай хууль 25 дугаар зүйл. Шуудангийн марк

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2003-05-15
Мөрдөж эхэлсэн
2003-05-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

25.1.Шуудангийн илгээмж дээр "Монгол" гэсэн тодотгосон үгтэй шуудангийн марк наасан байна.

25.2.Шуудангийн марк нь Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлсэн, шуудангийн илгээмжийн төлбөр төлөгдсөнийг баталгаажуулсан, үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн төрөл.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.3.Үнэ бүхий шуудангийн тэмдэгт маркыг үйлдвэрлэх, борлуулах, хадгалах бодлогыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.