Jury

Дөрөвдүгээр бүлэг. Үйлчлэгч, үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

Шуудангийн тухай хууль 17 дугаар зүйл. Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2003-05-15
Мөрдөж эхэлсэн
2003-05-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

17.1.Үйлчлүүлэгч дараахь эрхтэй:

17.1.1.үйлчлэгчээс стандартад тохирсон үйлчилгээ шаардах, мэдээлэл гаргуулж авах;

17.1.2.шуудангийн илгээмжийг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу хохирлыг нөхөн төлүүлэх;

17.1.3.хууль, гэрээнд заасан бусад эрх.

17.2.Үйлчлүүлэгч дараахь үүрэгтэй:

17.2.1.илгээж байгаа зүйлийнхээ талаар үнэн зөв мэдээлэл өгөх;

17.2.2.шуудангийн үйлчилгээний хураамжийг зохих журмын дагуу төлөх;

17.2.3.хууль, гэрээнд заасан бусад үүрэг.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.