Jury

Тавдугаар бүлэг. Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох

Зээлийн мэдээллийн тухай хууль 25 дугаар зүйл. Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-10-20
Мөрдөж эхэлсэн
2012-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

25.1.Монголбанк Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т зааснаас гадна дараах үндэслэлээр зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.1.1.хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг нийлүүлэх, хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулах тохиолдолд уг үйл ажиллагааг дуусах хүртэл хугацаанд;

25.1.2.энэ хуульд заасан шаардлагыг хангах талаар Монголбанкнаас өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй бол зөрчлийг арилгах хүртэл хугацаанд.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.