Jury

Гуравдугаар бүлэг. Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эрхлэх үйл ажиллагаа, эрх, үүрэг

Зээлийн мэдээллийн тухай хууль 14 дүгээр зүйл. Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эрхлэх үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-10-20
Мөрдөж эхэлсэн
2012-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

14.1.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь дараах үйл ажиллагаа эрхэлнэ:

14.1.1.зээлдэгчтэй холбоотой энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг цуглуулж зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх;

14.1.2.зээлийн мэдээллийн санд цуглуулсан зээлийн мэдээллийг боловсруулж, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зээлийн лавлагаа, бусад бүтээгдэхүүн болгож борлуулах;

14.1.3.зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох;

14.1.4.зээлийн мэдээлэлд үндэслэн эдийн засаг, зах зээлийн судалгаа, дүн шинжилгээ хийх;

14.1.5.зээлийн мэдээлэлтэй холбоотой Монголбанкнаас зөвшөөрсөн бусад үйлчилгээ.
/Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

14.2.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь энэ хуулийн 14.1-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.3.Олон улсын жишиг, зарчмыг баримтлан Монголбанкнаас баталсан нөхцөл, шаардлагыг үндэслэн энэ хуулийн 14.1.3-т заасан зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсийг тогтооно.
/Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.