Jury

Хоёрдугаар бүлэг. Зээлийн мэдээллийн сан, түүнийг бүрдүүлэх, ашиглах

Зээлийн мэдээллийн тухай хууль 10 дугаар зүйл. Зээлийн мэдээллийг ашиглах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-10-20
Мөрдөж эхэлсэн
2012-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

10.1.Хэрэглэгч нь зээлийн мэдээллийг дор дурдсан зорилгоор ашиглана:

10.1.1.төрийн байгууллага нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг авч албан ажлын хэрэгцээнд ашиглах;

10.1.2.зээлдүүлэгч нь зээлийн эрсдэлийг үнэлэх зорилгоор зээлийн мэдээллийг авч ашиглах;

10.1.3.зээлдэгч зээл, төлбөрийн байдлаа хянах, санхүүгээ удирдан зохицуулах зорилгоор зөвхөн өөрт холбогдолтой зээлийн мэдээллийг авч ашиглах.

10.2.Зээлийн мэдээллийг зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтооход ашиглана.
/Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.3.Энэ хуулийн 10.1, 10.2-т зааснаас өөр зорилгоор зээлийн мэдээллийг ашиглахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.