Jury

Хоёрдугаар бүлэг. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн талаарх төрийн зохицуулалт

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль 7 дугаар зүйл. Мэргэжлийн зөвлөлийн бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-01-31
Мөрдөж эхэлсэн
2013-03-04
Эх сурвалжаас татсан
2026-10-08

7.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар Мэргэжлийн зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэр, агуулахын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэх, дүгнэлт гаргах;

7.1.2.энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, заавар зөрчсөн хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох санал гаргах.
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.2.Мэргэжлийн зөвлөл нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн чиглэлээр мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй инженерийг шинжээчээр ажиллуулж болно.

7.3.Төрийн захиргааны байгууллагаас томилогдсон Мэргэжлийн зөвлөлийн гишүүд Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар харьяа байгууллагын удирдлагадаа тухай бүр тайлагнаж байна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.