Jury

Хаягжуулалтын тухай хууль 3 дугаар зүйл. Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулахад баримтлах зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-02-07
Мөрдөж эхэлсэн
2013-02-15
Эх сурвалжаас татсан
2026-11-14

3.1.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулахад дараах зарчим баримтална:

3.1.1.байр зүйн зурагт суурилсан байх;

3.1.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт нийцсэн байх;

3.1.3.хаяг давхардахгүй байх;

3.1.4.хаяг үнэн зөв, энгийн, ойлгомжтой байх;

3.1.5.кадастрын бүртгэлээр баталгаажсан байх;

3.1.6.хаягжуулах ажил нэгдсэн арга зүйтэй байх;

3.1.7.хаягийн талаарх мэдээлэл хүртээмжтэй, нээлттэй байх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.