Jury

Тавдугаар бүлэг. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны баталгаа

Авлигын эсрэг хууль 29 дүгээр зүйл. Эдийн засгийн баталгаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2006-07-06
Мөрдөж эхэлсэн
2006-11-01
Эх сурвалжаас татсан
2026-11-03

29.1.Авлигатай тэмцэх газрын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.

29.2.Авлигатай тэмцэх газрын төсвийг улсын төсөвт тусгайлан тусгах бөгөөд энэхүү төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна.

29.3.Авлигатай тэмцэх газрын тухайн жилийн төсвийг өмнөх оны батлагдсан төсвийн хэмжээнээс бууруулан батлахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

29.4.Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын төсвийг Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооноос хянаж, санал болгосноор Улсын Их Хурал батална.

29.5.Авлигатай тэмцэх газрыг ажлын байр, шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн болон техник хэрэгсэл, албан хаагчийг орон сууцаар хангах, авлигатай тэмцэх үйл ажиллагааны явцад туслалцаа үзүүлсэн этгээд, гэрчийг хамгаалах, тэдгээрт санхүүгийн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон зардлыг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

29.6.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд тэдгээрийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.

29.7.Авлигатай тэмцэх газарт тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан албан хаагчид аминдаа орон сууц барих, амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйл худалдан авах, өөрийн хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь төрөөс хөнгөлөлттэй зээл олгох, шаардлагатай бол зээлийн баталгаа гаргаж өгнө.

29.8.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нь Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолд нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. "Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 14Хураах
  1. Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  2. Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  5. Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  7. Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  8. Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.