Jury

Дөрөвдүгээр бүлэг. Авлигатай тэмцэх байгууллага, түүний бүрэн эрх

Авлигын эсрэг хууль 21 дүгээр зүйл. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2006-07-06
Мөрдөж эхэлсэн
2006-11-01
Эх сурвалжаас татсан
2026-11-03

/Энэ зүйлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.1.Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.
/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.2.Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.
/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.3.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга энэ хуулийн 19.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.3.1.Авлигатай тэмцэх газрын дарга төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй;
/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.3.2.Авлигатай тэмцэх газрын дэд дарга төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг, туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй.
/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.4.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг нэг удаа улируулан томилж болно.
/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.5.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Улсын Их Хурлын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн дарга, дэд дарга томилогдсоноор дуусгавар болно.
/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.6.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1, 21.2-т заасан бүрэн эрхийн үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр42

  2. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр4

  3. Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Авлигатай тэмцэх газрын даргыг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Авлигатай тэмцэх газрын даргыг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 13Хураах
  1. Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Авлигатай тэмцэх газрын даргыг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Авлигатай тэмцэх газрын даргыг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Авлигатай тэмцэх газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.