Jury

Гуравдугаар бүлэг. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд тавих шаардлага

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль 13 дугаар зүйл. Импортын болон экспортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-12-20
Мөрдөж эхэлсэн
2013-03-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

13.1.Импортын болон экспортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний сүлжээнд ашиглах болон хэрэглэх эд зүйлсэд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийнэ.

13.2.Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлт Монгол Улсын болон олон улс, бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шаардлага хангасан байна.

13.3.Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг шошгон дээр нь заасан нөхцөлийн дагуу хадгална.

13.4.Хүнсний аюулгүй байдалд хяналт тавих эрх бүхий улсын байцаагч нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу импортлох болон экспортлох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний сүлжээнд ашиглах болон хэрэглэх эд зүйлсэд холбогдох хяналт шалгалт хийнэ.

13.5.Мал, амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлогч эхний удаа импортлох тохиолдолд түүний нэр, төрөл, бүс нутаг, улс, үйлдвэрлэгчийн нэрийг ачилт хийхээс 30-аас доошгүй хоногийн өмнө хяналтын байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.

13.6.Хяналтын байгууллага энэ хуулийн 13.5-д заасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд импортын өмнөх эрсдэлийн үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд ачилтын өмнөх хяналт шалгалт хийнэ.

13.7.Хяналтын байгууллага гадаадын зээл, тусламжаар авах болон энэ хуулийн 6.5-д заасан өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд ачилтын өмнөх хяналт шалгалтыг хийж болно.

13.8.Энэ хуулийн 13.6, 13.7-д заасан ачилтын өмнөх хяналт шалгалтын журмыг Засгийн газар батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Засгийн газрын зарим тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Органик хүнсний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт9.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.