Jury

Хоёрдугаар бүлэг. Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль 7 дугаар зүйл. Үйлчлүүлэгчийн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-12-27
Мөрдөж эхэлсэн
2013-01-31
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Үйлчлүүлэгч дараах эрхтэй:

7.1.1.зөвлөх үйлчилгээг сайн дурын үндсэн дээр авах;

7.1.2.татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийг сонгох;

7.1.3.татварын ногдлыг өөрөө тодорхойлон, татвар төлөх үүргээ биелүүлэхдээ мэргэжлийн туслалцаа авах;

7.1.4.зөвлөх үйлчилгээний талаарх гомдлоо хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах;

7.1.5.татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг тухайн хуулийн этгээдээс шаардах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.