Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль 3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-12-27
Мөрдөж эхэлсэн
2013-01-31
Эх сурвалжаас татсан
2026-10-22

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ" гэж үйлчлүүлэгчийн татвар төлөх үүргээ биелүүлэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн мэргэшсэн зөвлөх үйл ажиллагааг;

3.1.2."үйлчлүүлэгч" гэж гэрээний үндсэн дээр татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдээс үйлчилгээ авч байгаа татвар төлөгчийг;

3.1.3."татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд" гэж зөвшөөрлийн үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг эрхлэх ашгийн төлөө хуулийн этгээдийг;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.4."татварын мэргэшсэн зөвлөх" гэж татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх авсан, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд ажиллах хувь хүнийг;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.5."татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч" гэж татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хувь хүнийг;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.6."татварын бүртгэл" гэж албан татвар, төлбөр, хураамж, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой ажил гүйлгээ, татварын нөлөөллийг тооцох, бүртгэх үйл ажиллагааг;

3.1.7."ажлын баримт" гэж энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсэн тухай баримт бичиг, хуулбар, судалгаа, тооцоолол, шинжилгээний материал, хөтөлсөн тэмдэглэл, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс баталж, мөрдүүлэх гарын авлагын дагуу бүрдүүлсэн баримт бичгийг;

3.1.8."хувийн тэмдэг" гэж татварын мэргэшсэн зөвлөхийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэйг гэрчлэх таних тэмдгийг.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.