Jury

Зургадугаар бүлэг. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль 21 дүгээр зүйл. Татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-12-27
Мөрдөж эхэлсэн
2013-01-31
Эх сурвалжаас татсан
2026-10-22

21.1.Татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн этгээдэд Нийгэмлэг ёс зүйн зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулах арга хэмжээ авна.

21.2.Татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн бол Нийгэмлэг татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг хүчингүй болгуулах саналаа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гаргана.

21.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Нийгэмлэгийн саналыг үндэслэн татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг хүчингүй болгоно.

21.4.Нийгэмлэгийн саналыг эс зөвшөөрвөл санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гомдол гаргаж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.