Jury

Гуравдугаар бүлэг. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч

Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль 12 дугаар зүйл. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-22
Мөрдөж эхэлсэн
2013-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-17

12.1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч нь маргааны талууд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд болон бусад этгээд байна.

/Энэ хэсэгт 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.2.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хоёр ба, түүнээс дээш тал, нэг буюу хэд хэдэн зуучлагч оролцож болно.

12.3.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцоно.

12.4.Хуульд өөрөөр заагаагүй бол эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр өмгөөлөгч, орчуулагч, хэлмэрч болон бусад этгээдийн туслалцаа авч болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.