Jury

Дөрөвдүгээр бүлэг. Шинжлэх ухааны парк

Инновацийн тухай хууль 19 дүгээр зүйл. Паркийн үйл ажиллагаанд баримтлах зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-22
Мөрдөж эхэлсэн
2012-07-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

19.1.Паркийн үйл ажиллагаанд энэ хуулийн 4.1-д зааснаас гадна дараах зарчмыг баримтална:

19.1.1.парк байгуулах, түүний хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах хөрөнгө оруулалт нь төсвийн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах;

19.1.2.паркийн нутаг дэвсгэрт энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагааг явуулах;

19.1.3.паркийн үйл ажиллагаатай нийцсэн дотоодын болон гадаадын компанийн салбар, нэгжийг паркад хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаа явуулахыг хөхиүлэн дэмжих;

19.1.4.паркийн нутаг дэвсгэрт сэргээгдэх эрчим хүч, байгаль орчинд ээлтэй технологийг ашиглах, ногоон байгууламж бүхий орчин бүрдүүлэхийг тэргүүн ээлжинд анхаарах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.