Jury

Эрх олгох тухай хууль 1 дүгээр зүйл. Зарим хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигчдэд учирсан хохирлын 50 хувийг төрөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах зориулалтаар улсын төсвөөс олгосон 33 /гучин гурван/ тэрбум төгрөгөөс 2007 онд зарцуулагдаагүй үлдсэн хөрөнгийг Төрийн сангийн тусгай дансанд шилжүүлэн он дамжуулан зарцуулах эрхийг Засгийн газарт олгосугай.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2007-12-28
Мөрдөж эхэлсэн
2007-12-28
Эх сурвалжаас татсан
2026-10-16

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.