Jury

Тавдугаар бүлэг. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөл

Ашигт малтмалын тухай хууль 33 дугаар зүйл. Хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, түүнийг баталгаажуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2006-07-08
Мөрдөж эхэлсэн
2006-08-26
Эх сурвалжаас татсан
2026-10-15

33.1.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараахь хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ:

33.1.1.тусгай зөвшөөрлийн 2 - 3 дахь жилд 0,5 америк доллар;

33.1.2.тусгай зөвшөөрлийн 4 - 6 дахь жилд 1,0 америк доллар;

33.1.3.тусгай зөвшөөрлийн 7 - 9 дэх жилд 1,5 америк доллар.

33.1.4.тусгай зөвшөөрлийн 10-12 дахь жилд 10 америк доллар.

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

33.2.Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна.

33.3.Төрийн захиргааны байгууллага шаардлагатай тохиолдолд хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг газар дээр нь шалгана.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

    ЗаалтЭх бичвэр

  3. Цөмийн энергийн тухай хууль

    Заалт28.4.2

  4. Хайгуул, уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх заавар батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Хайгуул, уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх, хүлээн авах заавар батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.