Jury

Хоёрдугаар бүлэг. Ашигт малтмалын салбар дахь төрийн зохицуулалт

Ашигт малтмалын тухай хууль 13 дугаар зүйл. Талбайг нөөцөд авах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2006-07-08
Мөрдөж эхэлсэн
2006-08-26
Эх сурвалжаас татсан
2026-10-15

13.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг дор дурдсан зорилгоор Засгийн газрын шийдвэрээр нөөцөд авч болно:

13.1.1.тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх;

13.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг шийдвэрлэх;

13.1.3.улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийх, ашигт малтмал эрэх, хайх.

13.2.Талбайг энэ хуулийн 13.1-д заасны дагуу нөөцөд авсан бол энэ тухай шийдвэрийг дараахь мэдээллийн хамт нийтэд мэдээлнэ:

13.2.1.нөөцөд авсан талбай байрших аймаг, сумын нэр;

13.2.2.нөөцөд авсан талбайн бүх булангийн цэгийн солбицлууд;

13.2.3.тухайн талбайг нөөцөд авсан зорилго;

13.2.4.талбайг нөөцөд байлгах хугацаа.

13.3.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 13.1-д заасны дагуу нөөцөд авсан талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.

13.4.Энэ хуулийн 13.1-д заасны дагуу нөөцөд авсан талбайг дараахь үндэслэлээр чөлөөлнө:

13.4.1.Засгийн газар тухайн талбайг хугацаанаас нь өмнө чөлөөлөх шийдвэр гаргасан;

13.4.2.талбайг нөөцөд байлгах хугацаа дууссан;

13.4.3.энэ хуулийн 13.1.1-13.1.3-т заасан шалтгаан арилсан.

13.5.Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Талбайг нөөцөд авах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Тогтоол хүчингүй болгох, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Талбайг нөөцөөс чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Талбайг нөөцөд авах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 10Хураах
  1. Талбайг нөөцөд авах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  2. Талбайг нөөцөд авах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Талбайг нөөцөд авах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.