Jury

Тавдугаар бүлэг. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль 17 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1994-06-13
Мөрдөж эхэлсэн
1995-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-16

1.Цэргийн алба хаагч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа түр алдвал түүний сүүлчийн бүтэн ажилласан 6 сарын цалин хөлсний сарын дундажтай тэнцүү хэмжээгээр хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгоно.

/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хууль, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

2.Цэргийн алба хаагч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвар түр алдвал хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг түүний сүүлийн бүтэн ажилласан 4 сарын цалин хөлсний сарын дунджаас дор дурдсан хувь хэмжээгээр бодож олгоно:

/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хууль, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хууль, 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

Алба хаасан нийт хугацаа /жилээр/
Тэтгэмж бодох хувь хэмжээ /хувиар/
5 хүртэл жил
50
5-14 жил
60
15, түүнээс дээш
80

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.