9¹.1.Аж ахуйн нэгж, байгууллага хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасны дагуу ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлж болно.
9¹.2.Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагад тавих шаардлага, бүртгэх журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./